“ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэгСпутник-V вакцины эхний ээлж өнөөдөр ирнэ.
Дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэх бэлтгэлүүд хангагдаж байна. Иргэд тун удахгүй дөрвөн
төрлийн вакциныг сонголтоор хийлгэх боломж бүрдэж эхэлж байгаа”-г Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлжээ..
- Манай улс
Их Британийн Оксфордын их сургуулийн Astrazeneca вакциныг 150,000 тунг авч, дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа. Өчигдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 3,112 эмч,
ажилтныг уг вакцинаар дархлаажуулжээ. - БНХАУ-аас Синофарм вакциныг 300,000 тунг авчирч хадгалсан. Энэ
вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалтаа эхүүлэхийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ. - ОХУ-ын Спутник-V вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй байгаа. Гэхдээ нөөцөө бүрдүүлж, татан авалтаа эхлүүлж байгаа аж.
- Дээрх гурваас гадна манай улс АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer компани Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн
Pfizer вакциныг авах юм. Уг вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгоод байгаа билээ.

“ОХУ-ын Спутник V болон БНХАУ-ын Сенофарм компанийн вакциныг ДЭМБ эмнэл зүйн туршилт судалгааны үр дүнг нь үнэлж, яаралтай горимоор баталгаажуулах үйл ажиллагаа явагдаж байна. Ойрын хугацаанд баталгаажуулалтыг өгнө” хэмээн
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлж байв.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлж байв.
Эх сурвалж:
https://ikon.mn/n/253g
https://ikon.mn/n/253g