All-in-One Solution

Ерөнхий сайдтай уулзахгүй бол АМИА ХОРЛОНО гэлээ

Дэлхий нийтэд цар тахал гарснаас хойш бүтэн нэг жил боллоо. Өнгөрсөн жилийн яг энэ үед манай улс хилээ хааж, онц байдал зарлаж байсан тэр үеэс жижиг дунд үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болсон гэж хэлж болно.
Харин манай улсын хувьд хөл хорио тогтоосноос хойш эдийн засгаараа уналтад ороод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Ялангуяа аж ахуй нэгж,
ЖДҮ
эрхлэгчдийн эдийн засаг хүндэрч эхнээсээ ажлын байрны
цомхтгол
хийж,
ажилчдынхаа
цалин
хөлс
тавьж чадахгүй, зээлийн хүү төлбөрийн асуудалтай нүүр тулсан. Ард иргэдийн амьдрал туйлдаа хүрч байгаагийн нэг жишээ өнөөдөр болж байна.

Яг одоо Төрийн ордны хажууд иргэн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахаар суулт зарлаад байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр “Бичил глобус” Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан хэдий ч зээлээ төлж чадаагүйн улмаас санхүүгийн байгууллага автомашиныг нь хураан авсан учраас ийнхүү суулт зарлаж байгаа бөгөөд Ерөнхий сайдтай уулзах хүсэлтэй байгаагэх тайлбарыг өгчээ. Харин түүний эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн гэх ба "Нөхөр нь ерөнхий сайдтай уулзаж, асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол амиа хорлоно"
хэмээсэн байна.

ЭНЭ БОЛ МОНГОЛ УЛСАД ТУЛГАРААД БУЙ ӨРИЙН ХЯМРАЛЫН БАС НЭГЭН БОДИТ ЖИШЭЭ ЮМ.


Эх сурвалж
https://news.zindaa.mn/3lre

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих