All-in-One Solution

М.Оюунчимэг: Өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийг даатгалын сан 100 хувь хариуцдаг болсон.

УИХ-ын
Нийгмийн бодлогын байнгын хорооноос
намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Нийгмийн бодлогын байнгын хороо
өнгөрсөн хугацаанд
10 удаа хуралдаж, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад
байна.

Энэ талаар
тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг
“Хөнгөлөлттэй эмийг Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан бүх эмийн сангаас
хүссэн үедээ
авах боломжийг арваннэгдүгээр сарын 01-нээс бүрдүүлсэн.
Эмийн бие даасан агентлаг байгуулснаар үндэсний үйлдвэрлэгчдийн болон импортын эмийн чанар, бүртгэлийг хянаж чанартай эмийг хүртээмжтэй хүргэх эрх зүйн орчин бий болсон,
Мөн
өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийг 100 хувь даатгалын сангаас хариуцдаг болсон. Эрүүл мэндийн даатгалтай иргэн Даатгалын сантай гэрээ байгуулсан улсын болон
хувийн хэвшлийн аль ч эмнэлгийг сонгон бүх төрлийн тусламж, үйлчилгээ авах хуулийн заалт
энэ
01-нээс хүчин төгөлдөр болж байна.
Ингэснээр эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болж хүнээ дагасан эрүүл мэндийн тогтолцоо бүрдэнэ” гэж ярилаа.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд
иргэдээ гадаадаас татан авах явцад нислэг гэнэт цуцлагдсан үед орон байр, хүнсгүй болсон иргэдийн наад захын хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах
гэсэн нэмэлт өөрчлөлт оржээ.


Эх сурвалж:http://www.polit.mn/

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих