All-in-One Solution

Ч.Даваабаяр ЖДҮ-ийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг шинжлэн судалсан анхны доктор боллоо.

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч Чимиддоржийн Даваабаяр "Монгол улсын жижиг дунд үйлдвэрийг төрөөс дэмжих бодлогын хэрэгжилтийг судалсан нь"
сэдвээр Бизнесийн ухааны доктор (Ph.D)-ын
зэргийг
Монгол улсын Эрдмийн Их Сургуульд амжилттай хамгааллаа.

Тэрээр Доктор (Sc.D профессор Ш.Бат-Эрдэнэ удирдлага дор судалгааны ажил хийжээ.
Түүний эрдмийн ажил нь Монгол улсын ЖДҮ салбарын бодлого хэрэгжилтийн олон талт асуудлуудыг судалсан маш үр өгөөжтэй бүтээл болсныг эрдэмтэд хэлж байна.

Ч.Даваабаяр судалгааны ажлын гол зорилго нь 1990–2016 оны хугацаанд Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар төрөөс явуулсан бодлогын хэрэгжилтийг Улаанбаатар хот болон орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн жишээгээр судлаж, жижиг, дунд үйлдвэр, үйлдвэрлэгчдын өмнө тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж, холбогдох байгууллагуудад хандан санал зөвлөмж боловсруулахад чиглэсэн гэдгийг онцоллоо. Үүгээрээ Монгол улсын ЖДҮ-ийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг шинжлэн судалсан анхны доктор боллоо.

Ч.Даваабаяр нь олон жил Монгол улсын ЖДҮ-г хөгжүүлэхэл дуу хоолой нь болж, ялангуяа сүүлийн жилүүдэд олон улс орноор явж тэргүүн туршлага, дэвшилтэт технологийг судалж, түүнийгээ нутагшуулах чиглэлээр идэвхи санаачилгатай ажиллаж байна.

"Баялагийг бүтээх замаар улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ хөрөнгөжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, тэмцэж яваа эрхэм таны их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай"

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих