All-in-One Solution

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2025” үзэсгэлэн худалдаа болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа энэ оны 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Энэ жил уг арга хэмжээ 20 дахь удаагаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүнсний боловсруулах үйлдвэрүүд, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоод оролцоно. Мөн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг иргэд, хоршоо, аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд шууд борлуулах боломжтой.

Энэхүү арга хэмжээ нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн бүтээгдэхүүнийг өргөн хүрээнд танилцуулах, хэрэглэгчдэд эрүүл, чанартай хүнсийг шууд үйлдвэрлэгчээс хүргэх зорилготой юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих