All-in-One Solution

Эмэгтэй бизнес эрхлэгчдээ алдаршуулъя: GEM судалгааны гол дүгнэлтүүд

GEM 2024/2025 “Бизнес эрхлэлт: Бодит байдлын үнэлгээ” олон улсын тайланд дурдсанаар олон эмэгтэй бизнес эрхлэгчид одоо ч амжилттай бизнес эрхлэхэд зайлшгүй шаардлагатай нөөцөд тэгш хүртээмжтэй бус байна гэж улс орнуудын шинжээчид үзсээр байна. Эмэгтэйчүүдийн эдгээр нөөцөд хүртээмж харьцангуйгаар хангалтгүй гэж 51 эдийн засгийн талаас 25-д нь (үүнд өндөр орлоготой 10 улс багтаж байна) үнэлэгджээ.

Бодлогын түвшинд авч үзвэл эмэгтэйчүүд, залуус, ахмад бизнес эрхлэгчид болон их, дээд сургууль төгсөөгүй иргэдэд тулгамдаж буй гол гурван асуудлыг тодорхойлох нь чухал байна. Үүнд:

  • Сургалт ба менторшип (хүний нөөцийн чадавхи)
  • Санхүүжилтэд нэвтрэх боломж (санхүү)
  • Ажил-амьдралын тэнцвэр ба хөдөлмөрийн зах зээлийн хязгаарлалтууд (хууль, зохицуулалт)

Эдгээр чиглэлээр бодлого, үйл ажиллагааг сайжруулах нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм. Тухайлбал:

  • ТХЗ 5: Хүйсийн тэгш байдал, бүх эмэгтэйчүүд ба охидыг чадавхжуулах
  • ТХЗ 8: Хүний нөөцийг дэмжсэн тогтвортой эдийн засгийн өсөлт ба зохистой хөдөлмөр
  • ТХЗ 10: Тэгш бус байдлыг бууруулах

GEM-ийн удаа дараагийн судалгаануудын дүнгээс харахад эмэгтэй бизнес эрхлэгчид нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдэж, эерэг үр дүн авчирч буйг онцлон тэмдэглэжээ.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих