All-in-One Solution

МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС АЛБАН БИЧГИЙН ХАРИУ ИРЖЭЭ


"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" ТББ-с 2020 оны 12 дугаар сарын 8-с 12 дугаар сарын 28-ны өдрүүдэд буюу хатуу хөл хорионы үед 20 хоногийн турш жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор Улаанбаатар хот, 21 аймгийн орон нутгийн бизнес эрхлэгчдийн дунд цахим хэлбэрээр судалгаа явуулсан. Энэхүү судалгаанд 2000 ЖДҮ бизнес эрхлэгчдийг хамруулсан бөгөөд судалгааны тайланг холбогдох яамдын сайд, УИХ-ын гишүүд, Төрийн гурван өндөрлөгт 21 аймаг, 9 дүүргийн Баялаг бүтээгчдийн төлөөлөл, эрдэмтэн докторууд, хуульчид, эдийн засагч, судлаач нарын бэлтгэн, гүйцэтгэсэн зөвлөмжийн хамт хүргүүлсэн. Тус судалгааны тайлан болон зөвлөмийг Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар хүлээн авч холбогдох яамдын сайдууд болох САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР, ХХААХҮ-ИЙН САЙД З.МЭНДСАЙХАН БОЛОН УИХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО-ны Ж.Ганбаатар нарт хүргүүлсэн байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих