All-in-One Solution

Экспортын чиглэлийн ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн шинэ боломж нээгдэв

Экспортлогч ЖДҮ-үүдэд зориулсан батлан даалттай, хөнгөлөлттэй зээл

Экспортын чиглэлээр бараа, бүтээгдэхүүн нийлүүлж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Худалдаа хөгжлийн банкнаас батлан даалттай, уян хатан нөхцөл бүхий зээл авах боломжтой боллоо.

Энэхүү зээл нь:

  • Импортлогч талтай байгуулсан хүчин төгөлдөр гэрээ, эсвэл аккредитивын гэрээг үндэслэн
  • Бараа ачилтын өмнөх болон дараах үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай.

Зээлийн нөхцөл:

  • Хэмжээ: 2 тэрбум төгрөг хүртэл
  • Хугацаа: 12 сар хүртэл
  • Хүү: Жилийн 10.36–12.34%
  • Батлан даалт: 60% хүртэл

Хамрагдах шаардлага:

  • Экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ байх
  • Барьцаа хөрөнгийн дутагдалтай байх
  • Хүчин төгөлдөр худалдан авагчтай хийсэн гэрээтэй байх

📌 Энэ зээл нь экспортлогч ЖДҮ-үүдийн санхүүгийн боломжийг тэлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих