All-in-One Solution

Хүнс, ундаа, усны салбарын ЖДҮ эрхлэгчдэд зориулсан “Ногоон шилжилт” тэтгэлэгт уралдаан эхэллээ

“Ногоон шилжилт” тэтгэлэгт уралдаан зарлагдлаа

Зорилго:
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн байгальд ээлтэй үйлдвэрлэл, тогтвортой санаачлагыг дэмжих, урамшуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх. Энэ хүрээнд шилдгээр шалгарсан гурван байгууллагад нийт 15 сая төгрөгийн тэтгэлэг олгохоос гадна менторын зөвлөгөө, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

Хамрагдах боломжтой:

  • Хүнсний салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг ЖДҮ
  • Эко тэмдэг, тогтвортой үйлдвэрлэлийн стандарт нэвтрүүлэх сонирхолтой байгууллага
  • Байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх ногоон шийдэлтэй үйлдвэрлэгчид

Ирүүлэх материал:

  • Байгууллага өөрийн үйлдвэрлэлдээ байгальд ээлтэй арга барил нэвтрүүлж буй туршлагаа танилцуулсан 2–5 минутын видео бичлэг
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хамт
  • Илгээх хаяг: purevbat.bolorchuluun@peopleinneed.net
  • Хугацаа: 2024 оны 11 сарын 30-ны 23:59 цаг хүртэл

Шалгаруулалт:

  • 1-р шат: Бүх бичлэгээс шилдэг 6 байгууллагыг шалгаруулна
  • 2-р шат: 12-р сарын 10-нд болох “Ногоон шилжилт” өдөрлөгийн үеэр шилдэг 6 байгууллага 3 минутын илтгэл танилцуулж, шүүгчдийн үнэлгээгээр 3 байгууллага тэтгэлэг хүртэнэ

Шалгуур үзүүлэлтүүд:

  • Байгаль орчинд үзүүлэх бодит үр нөлөө
  • Инновац, бүтээлч байдал
  • Салбартаа түгээн дэлгэрүүлэх боломж
  • Ажилчдын оролцоо

Бүртгэл:

  • forms.office.com/e/MHgqjPW6Aw
  • Зөвлөмж, мэдээлэл авах онлайн уулзалт: 11 сарын 13, 18-нд 20:00 цагаас (ZOOM: shorturl.at/Frq5h)

Төслийн тухай:
Энэхүү уралдаан нь Европын Холбооны “SWITCH-Asia” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн нэг хэсэг бөгөөд хүнс, ус ундааны салбарын ЖДҮ-үүдийг байгальд ээлтэй үйлдвэрлэлд шилжих, эко шошгожуулалт, баталгаажуулалтад хүрэх, улмаар ногоон санхүүжилт авахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих