All-in-One Solution

Улаан буудай, цагаан будааны импортын татварыг чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо.

Стратегийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох эдгээр бүтээгдэхүүний татварыг чөлөөлснөөр өргөн хэрэглээний үнийн өсөлт бий болгохгүй байх, хүнсний бүтээгдэхүүний зардлыг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: medee.mn

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих