ЯНЖУ ХОТЫН ҮЙЛДВЭР АМРАХ ЗАВГҮЙ АЖИЛЛАЖ, ТАСРАЛТГҮЙ МАСК ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
Дэлхийн улс орнуудад Хятадаас гаралтай шинэ коронавирусын халдвар дэгдэж, хүн амыг вирусын халдвараас сэргийлэхийн тулд хамгийн эхний ээлжинд амны хаалтаар хангах шаардлага улс орон бүрт тулгараад байгаа юм. Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлаж болзошгүй коронавирусээс сэргийлэхийн тулд хүн бүр амны хаалт зүүх шаардлагатай болж, энэ хирээр амны хаалт маскны эрэлт хэрэгцээ улс орон бүрт нэмэгдээд байна. Өмнөд Солонгосын Кёнгидо мужийн Янжу хотын үйлдвэр амрах завгүй ажиллаж, тасралтгүй маск үйлдвэрлэж байна.
Янжу хотын үйлдвэр нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа дагуу амралтгүй 24 цагаар, хэдэн ээлжээр үйлдвэрээ ажиллуулан хоногт 70 мянган маск, амны хаалт үйлдвэрлэж байна. Энэ нь жирийн үеийнхээс хоёр дахин их амны хаалт үйлдвэрлэж байгаа хэрэг юм. Хэдийгээр ийнхүү ачаалалтай ажиллахад маск үйлдвэрлэх материалын хомсдол үүсч болзошгүй байгаа ч үйл ажиллагаагаа аль болох тасалдуулахгүй байхыг хичээн ажиллаж байна. Тэд үйлдвэрлэсэн маскаа улсын мэдэлд өгч, тэндээс аливаа үнэ нэмэлгүйгээр хэрэгцээ шаардлагын дагуу хуваарилан олгож байгаа юм.
Эх сурвалж: tv5.mn