All-in-One Solution

ӨНДӨРЛӨГ ЦЭГҮҮДЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХҮРГЭЖ БАЙНА

ӨНДӨРЛӨГ ЦЭГҮҮДЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХҮРГЭЖ БАЙНА

Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ долоо хоногт “Тавантолгой түлш” ХХК-д ажилласан. Энэ үеэр сайжруулсан түлш хүргэх боломжгүй өндөрлөг цэгүүдэд түлш хүргэх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсний дагуу арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн туулах чадвар сайтай 20 гаруй (ЗИЛ-131)
автомашинаар түлшний түгээлт хийж эхэлсэн юм.

Нийслэлийн өндөрлөг 25 цэгт машин явах боломжгүй, халтиргаа гулгаа ихтэй нөхцөл байдал үүсээд буй. Тиймээс түлшээ гэртээ хүргэх
боломжгүй хүүхэд, ахмад настануудад гэрийнх нь гадаа түлш буулгах ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: Масс тв

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих