All-in-One Solution

СҮХБААТАР ДҮҮРГИЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО.


Маргааш 10 цагаас Сүхбаатар
дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" ТББ хамтран Сүхбаатар
дүүргийн баялаг бүтээгчдийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа
тул СБД-ийн Баялаг бүтээгчид иргэд та бүхнийг тус
хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэлэлцүүлгээр баялаг бүтээгчдэд олгогддог зээл тусламжийг хүртээмжтэй болгох,
дүүргийн зүгээс баялаг бүтээгчдээ хэрхэн дэмжиж ажиллаж байгаа болон
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй ажлын байрыг бий болгоход дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, төгсөгчдийг ажлын байранд зуучлах зорилгын хүрээнд зохион байгуулагдах юм.

Түлхүүр үг: Баялаг бүтээгч, Сүхбаатар дүүрэг

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих