All-in-One Solution

“УЛААНБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор тус үзэсгэлэн худалдааг 2018 оны 10 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд талбайн түрээсгүй зохион байгуулах гэж байна.
БҮРТГЭЛ:
2018 оны 10 дугаар сарын 15-23-ны өдрийг хүртэл бүртгэл явагдана. /Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн байр/ НЗЗ-ны 4-р байр 6 давхарт 608 тоот
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Аж ахуй нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар
  • Хувь хүний иргэний үнэмлэхний хуулбар
  • Байгууллагын бүтээгдэхүүний танилцуулга дэлгэрэнгүй
  • Худалдах үнийн жагсаалт

ТӨЛБӨР:

  • Талбайн түрээс байхгүй

ХОЛБОО БАРИХ:

  • 11-318547

Эх сурвалж: Нийслэлийн засаг даргын тамгын газар жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих