All-in-One Solution

“Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх богино хугацааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх сургалтын бүртгэл эхэллээ

“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг 1-т заасан сургалт, зөвлөх үйлчилгээг Нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдийн дунд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Сургалтад хамрагдсан ЖДҮҮ эрхлэгчдээс бүрэлдэхүүн хэсэг 2-т тусгагдсан “Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх” сонгон шалгаруулалтад оролцох боломжтой болно.
Үндсэн шаардлага:

  • ЖДҮҮДТ хуулийн дагуу ЖДҮҮ эрхлэгч байх
  • Улаанбаатар хотын харьяалалтай байх
  • Хуулийн этгээд /ААН, Нөхөрлөл, Хоршоо/ байх

Уг сургалтын нэг удаагийн анги дүүргэлтэд 25 ЖДҮҮ эрхлэгч хамрагдах бөгөөд бүртгэл аравдугаар сарын 3-нд эхэлж, 6-нд хаагдах юм.
ЖДҮҮ эрхлэгчдийн сургалтын бүртгэл: https://docs.google.com/…/1FAIpQLScsBl7BzEZqjD…/viewform
Эх сурвалж: Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих