All-in-One Solution

ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЛГЭЭТЭЙ СТАРТАП КОМПАНИАР TIKTOK ШАЛГАРЧЭЭ

Хятадын TikTok-ийн толгой компани болох хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Bytedance
нийт 140 тэрбум ам.доллараар үнэлэгдэж, хамгийн өндөр үнэлгээтэй стартап компаниар шалгарчээ.
TikTok нь 150 гаруй оронд нийт 1 тэрбум гаруй идэвхитэй хэрэглэгч сар бүр 850 минутыг апп руу ширтэж өнгөрөөдөг гэсэн статистик байдаг. Хэрэглэгчдийн ихэнхи нь Азийн орнууд, 90 хувь нь андройд гар утаснаас ашигладаг байна. 4-15 насны хүүхдүүдийн хамгийн дуртай аппликейшн боловч эцэг эхчүүдийн хамгийн их блоклодог аппликейшн юм.
АНУ-ын cbinsights.com сайтын мэдээлснээр нийт 650 стартап компаниуд 1 тэрбум ам.доллараас дээш зах зээлийн үнэлгээтэй байна. Тэднийг бүгдийг нь нийлүүлэх юм бол нийт 2.2 их наяад ам.доллар болох юм.
Жагсаалтад АНУ-ын SpaceX 100 тэрбум ам.доллар, Хятадын Didi стартап 62 тэрбум ам.доллар түүнээс гадна Шведийн Klarna 45.6 тэрбум ам.доллар, Бразилийн Nubank 30 тэрбум ам.доллар, Британийн Checkout.com 15 тэрбум ам.доллар, мөн Австралийн Canva 40 тэрбум ам.доллараар орсон байна.
ЭХ СУРВАЛЖ: ISEE.MN
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих