All-in-One Solution

Өвдсөн эзнээ эмнэлгийн гадна хэдэн өдрийн турш хүлээжээ.

Эмнэлэгт хэвтсэн эзнээ хэдэн өдрийн турш эмнэлгийн гадна хүлээсэн Бончук нэртэй нохой Туркийн олон нийтийн сүлжээнд “од” болжээ. Түүний эзэн Жемал Сентурк нэгдүгээр сарын 14-нд Трабзон хотын эмнэлэгт хэвтсэн аж. Харин Бончук эзнийг нь авч явсан түргэн тусламжийн машиныг дагаж явсаар эмнэлэгт ирсэн гэнэ.
Бончукыг гэрт нь хүргэсэн боловч эмнэлэг рүү буцаж ирээд, эзнээ хүлээсээр байсан гэж Жемал Сентуркын охин Айнур Эгели орон нутгийн хэвлэлд ярьжээ. “Нохой өглөө 9 цагийн үед ирээд үдэш болтол хүлээдэг байсан. Дотогшоо орж байгаагүй” гэж
эмнэлгийн хамгаалалтын ажилтан Мухаммет Акдениз ярьсан байсан.

Ийнхүү 6 өдөр хүлээсний эцэст Жемал Сентурк эмнэлгээс гарч, Бончук баяр хөөртэйгээр түүнийг угтан авчээ.
Эх сурвалж:
http://www.aimar.news/

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих