All-in-One Solution

ЖДҮҮ Эрхлэгч, баялаг бүтээгчид үндэсний үйлдвэрлэгч “ӨГӨӨМЖ-АРХАД” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

“Бизнес тур” аялал 2025

🏭 ЖДҮҮ эрхлэгч, баялаг бүтээгчид “Өгөөмж Архад” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр, Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 20 гаруй аж ахуй нэгжийн 40 гаруй төлөөлөгчид “Өгөөмж Архад” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Үйлдвэрийн зүгээс оролцогчдод бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шат дамжлага, технологийн шийдэл, чанарын хяналтын тогтолцоог танилцуулж, өөрсдийн туршлага, амжилтын түүхийг хуваалцсан юм.

Энэхүү арга хэмжээ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн харилцан туршлага солилцох, дотоодын үйлдвэрлэл, инновацийг дэмжих, үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан байна.

Холбооны төлөөлөл онцлохдоо:

“Бидний зорилго бол нэгнээсээ суралцаж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих замаар жижиг, дунд үйлдвэрлэлийн чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршиж байна” хэмээлээ.

ЖДҮҮ Эрхлэгчид “Өгөөмж Архад” ХХК-ийн үйлдвэрийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд нь улам их амжилт хүслээ.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих