
Монголын Жижиг, Дунд Үйлдвэрлэл, Үйлчилгээний Холбоо энэ сарын ээлжит хурлаа зохион байгуулж, хийсэн ажлын тайлан болон ирэх хугацааны ажлын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж хэлэлцлээ.
Хурлын үеэр гишүүдэд зориулсан чухал мэдээллийг танилцуулсан илтгэлүүд тавигдлаа. Үүнд:Ц.Ганзориг “Зээлийн батлан даалтын сан”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл
Хуульч Б.Батдэлгэр “НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга”-д орсон өөрчлөлтүүдийг танилцуулсан.
Энэхүү хурал нь гишүүддээ үнэ цэнтэй мэдээлэл хүргэж, тэдний бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор хурал зохион байгуулагдлаа.
