All-in-One Solution

ЖДҮҮ Холбоо, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газартай хамтран бичил бизнес эрхлэгчдийг дэмжинэ

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь жижиг, дунд үйлдвэрлэл болон бичил бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах зорилготой юм.

📌 2025 онд нийт 45 тэрбум төгрөгийн жижиг зээлийг бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгохоор шийдвэрлээд байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хэрэгжилтэд ил тод, шударга сонгон шалгаруулалт явуулахад ЖДҮҮ холбоо хөндлөнгийн төлөөллийн байгууллагын хувиар оролцох юм.

📌 Засгийн газрын 2021 оны 340-р тогтоолын дагуу, шаардлага хангасан банкуудыг сонгон шалгаруулж, бичил бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, 3 жилийн хугацаатай жижиг зээл олгох журам хэрэгжинэ.

📌 Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Санхүүгийн дэмжлэг” хөтөлбөрийн хүрээнд хүүгүй, барьцаагүй, 3 жилийн хугацаатай зээл олгогдох бөгөөд 2025 онд үүнд 37 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан байна.

🔷 Талуудын хамтын ажиллагаа нь үндэсний үйлдвэрлэл, ажлын байр, тогтвортой хөгжилд бодит түлхэц үзүүлэх чухал алхам болж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих