All-in-One Solution

Дорнодын ахмадууд угийн бичгийн уламжлалаа өвлөн дэлгэрүүлж, 13 мянга гаруй хүн угийн бичгээ хөтөлж байна

Дорнод аймагт угийн бичгийн уламжлалыг хадгалж, өвлүүлэн хөгжүүлэх ажил эрчимтэй өрнөж байна. Аймгийн хэмжээнд нийт 7937 өрх, 13 мянга гаруй ахмад угийн бичгээ хөтөлж байгаа бол 188 омог, угсаа ургийн баяраа тэмдэглэн, тэдний дотроос 177 нь ургийн баярын номоо хэвлүүлжээ хэмээн аймгийн Ахмадын холбооноос мэдээлэв.

Өнөөдөр Дорнод аймгийн 13 сумын Ахмадын хороо болон Хэрлэн сумын Ахмадын зөвлөл хамтран “Угийн бичигтэн” үзэсгэлэнг нээж, нутгийн ахмад үеийн бүтээл, судалгааг олон нийтэд дэлгэлээ. Уг үзэсгэлэнг “сум — овог — айл — залуу үе” гэсэн шаталсан бүтэцтэйгээр зохион байгуулж, Монголчуудын угийн бичгийн соёлыг хадгалан сурталчлах, залуу үед өвлүүлэх зорилготой аж.

Дорнод аймгийн ахмадууд 2010 оноос “Угийн бичгээ хөтөлцгөөе” уриан дор нэгдэж, угийн бичгийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх сургалт, хэлэлцүүлэг, туршлага солилцох арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж ирсэн нь өнөөдрийн амжилтын суурь болсон байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих