All-in-One Solution

Монгол, Энэтхэгийн хамтын хүчээр Богд хааны өвлийн ордныг олон улсын стандартаар сэргээн засварлан

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хамтран “Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлах” санамж бичгийг байгуулах шийдвэр гаргалаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд олгов. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын түүх, соёлын үнэт өв болох Богд хааны өвлийн ордныг олон улсын түвшинд сэргээн засварлаж, түүний анхны хэв маяг, урлан бүтээлийн нарийн хийцийг хадгалан хамгаалахаар төлөвлөжээ.

Мөн ордны гадаад, дотоод орчныг шинэчлэх, үзүүллэгийн дэглэлтийг орчин үеийн аргачлалаар баяжуулах, дотоод гадаадын жуулчдын тав тухыг сайжруулах, соёлын биет өвийг урт хугацаанд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг өргөн хүрээний ажлууд хэрэгжинэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих