All-in-One Solution

“Бахрейн олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэн” 2026 онд зохион байгуулагдана

Бахрейны Хаант Улсад 2026 оны 4 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд болох “Bahrain International Garden Show (BIGS)” буюу Бахрейн олон улсын цэцэрлэг, ногоон байгууламжийн үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.

Тус арга хэмжээ нь Арабын булангийн орнууд дахь цэцэрлэгжүүлэлт, хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх үзэсгэлэн бөгөөд бүс нутгийн агро-бизнесийн хөгжлийг сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар юм.

“Бахрейн олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэн” нь цэцэрлэгжүүлэлт, хөдөө аж ахуй болон холбогдох салбарын олон улсын экспортлогч, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хувьд Бахрейн болон Арабын бүс нутагт өрнөж буй агро-бизнесийн шинэ чиг хандлагатай танилцах хамгийн тохиромжтой боломж болох юм.

Үзэсгэлэнд оролцох сонирхолтой аж ахуйн нэгжүүд дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу:
👉 https://bigs.com.bh/

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих