All-in-One Solution

ОУХТ-ны дэргэдэх “SheTrades Hub”-уудын уулзалт Лондон хотод зохион байгуулагдаж байна

Их Британийн Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэйгээр хэрэгжиж буй SheTrades Commonwealth+ хөтөлбөрийн хүрээнд Олон Улсын Худалдааны Төв (ОУХТ)-ийн дэргэдэх SheTrades Hub санаачлагын байгууллагуудын уулзалт Лондон хотноо болж байна.

Энэхүү уулзалтад Африк, Ази, Латин Америк, Карибын тэнгис болон Ойрх Дорнодын бүс нутгуудаас хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцож, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, ололт амжилтаа дүгнэхийн зэрэгцээ харилцан туршлага солилцож, шилдэг санаачилга, жишээнүүдийг хуваалцлаа.

Мөн уулзалтын үеэр SheTrades Hub хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Их Британид үйл ажиллагаа явуулж буй худалдаа, аж үйлдвэрийн танхимууд болон Элчин сайдын яамдтай уялдаа холбоогоо бэхжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг сайжруулах асуудлыг хэлэлцэв.

Үүнээс гадна, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх стратегийг хамтран боловсруулах чиглэлээр санал солилцсон байна.

Монгол Улсаас тус арга хэмжээнд ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид болон МҮХАҮТ-ын Төсөл, хөтөлбөрийн газрын дарга А.Энэрэл оролцож, SheTrades санаачлагын хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар 21 орны төлөөлөл болон ОУХТ-тай санал солилцлоо.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих