All-in-One Solution

“Кавказын хөрөнгө оруулалтын форум”-д оролцох урилга

ОХУ-ын Кавказын Минеральные воды хотод 2026 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Кавказын хөрөнгө оруулалтын форум”-д оролцохыг урьж байна.

Энэхүү форум нь Оросын бүс нутгийн эдийн засгийн ололт амжилтыг танилцуулах, ирээдүйтэй хөрөнгө оруулалтын төслүүдийг сурталчлах, бүс нутаг хоорондын худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ юм.

Форумд оролцсоноор та хөрөнгө оруулалтын шинэ чиг хандлагыг судлах, салбар бүрийн тэргүүлэгчидтэй хамтын ажиллагаа, түншлэл хөгжүүлэх боломжийг олж авах болно.

Арга хэмжээний хүрээнд аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, банк санхүү, аж үйлдвэр, тээвэр ложистик зэрэг 16 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөх юм.

Форумд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүс дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу:
👉 https://forumkavkaz.org/forum/

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих