All-in-One Solution

Өмнөд Солонгост ЖДҮ-ийн зээл, чанаргүй зээлийн хэмжээ 3 сар дараалан өсөв

2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд Korea Small Business Institute-ээс танилцуулсан тайланд дурдсанаар Өмнөд Солонгосын жижиг, дунд үйлдвэрүүдийн (ЖДҮ) зээлийн үлдэгдэл болон чанаргүй зээлийн түвшин гурван сар дараалан өсөөд байна.

Тайланд дурдсанаар, гуравдугаар сарын байдлаар ЖДҮ-ийн зээлийн үлдэгдэл 1,080.1 их наяд вон хүрч, өмнөх сараас 4.5 их наяд воноор нэмэгджээ. Энэ нь нэгдүгээр сараас хойш нийтдээ бараг 9 их наяд воноор өссөн үзүүлэлт юм.

Үүний зэрэгцээ зээлийн эргэн төлөлтийн чанар муудаж, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Тухайлбал:

  • ЖДҮ-ийн нийт чанаргүй зээлийн түвшин 0.72%-аас 0.92% болж өссөн
  • Аж ахуйн нэгжүүдийнх 0.78%-аас 1.02%
  • Хувиараа бизнес эрхлэгчдийнх 0.63%-аас 0.78% болж тус тус нэмэгджээ

Мөн зээлийн хүү өсөж, бизнесүүдийн санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж байна. Хоёрдугаар сарын байдлаар ЖДҮ-ийн зээлийн дундаж хүү 4.28% болж, өмнөх сараас 0.07 нэгжээр өссөн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдлын улмаас газрын тосны үнэ өсөж, түүхий эд, логистикийн зардал нэмэгдсэн нь ЖДҮ-үүдийн ашигт ажиллагааг огцом бууруулж байна. Үүн дээр инфляцийн дарамт, хэрэглээний бууралт нэмэгдэж, жижиг бизнесүүдийн орлогын суурь суларчээ.

Тус хүрээлэнгийн төлөөлөгч “Зөвхөн зээлийн хугацаа сунгах, төлбөр хойшлуулах зэрэг богино хугацааны арга хэмжээ хангалтгүй. Салбар бүрийн онцлогт тохирсон хүүгийн дэмжлэг, мөн түүхий эдийн үнийн өсөлтийг бүтээгдэхүүний үнэд шингээх бодлогын механизм шаардлагатай” хэмээн онцолжээ. https://www.asiae.co.kr/en/article/economic-general/2026042807173090496?

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих