All-in-One Solution

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл яагаад бүх аймаг, орон нутаг, нийслэл дүүрэгт олгогдохгүй байна вэ?

✅ 2020 оноос эхлэн Улсын төсвөөс ЖДҮХС-нд хөнгөлөлттэй зээл олгох эх үүсвэр огт батлагдаагүй. Иймээс сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагтай хамтарч эх үүсвэрийг бүрдүүлэн хөнгөлөлттэй зээлийг олгож байна.

🖋ТУХАЙН АЙМАГ, ДҮҮРЭГ ОРОН НУТГИЙН ТӨСӨВТӨӨ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР БАТАЛСАН тохиолдолд ЖДҮХС-аас төсөв хуваарилан хамтарсан зээлийг 2025 оноос эхлэн олгож байна.

✅Орон нутаг эх үүсвэр баталсан тохиолдолд ХХААХҮЯ-ын сайд, орон нутгийн Засаг дарга, ЖДҮГ хамтарсан гэрээг байгуулж, гэрээг үндэслэн хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцлийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар батлагдсны дагуу хөнгөлөлттэй зээлийг хүсэлтийг авч, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг.

✅Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Аймаг, Нийслэл, Дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт орон нутгийн төсөвт ЖДҮҮЭ-дэд хөнгөлэлттэй зээлийн эх үүсвэр батлах тухай албан бичиг хүргүүлдэг. 2026 онд орон нутгийн төсөвтөө жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан төсөв хуваарилсан 10 гаруй аймагтай ХХААХҮ Сайд, Аймгийн Засаг дарга, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтарсан гурван талт гэрээ байгуулан хөнгөлөлттэй зээлийг олгож байна.

✅Иймд Улаанбаатар хотын дүүргүүдийн төсөвт 2026 онд жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр батлагдаагүй тул ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих