All-in-One Solution

ХЭНТИЙ АЙМАГТ 2026 ОНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 5,0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд орон нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia болон ХЭНТИЙ Аймгийн Засаг даргатай “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ”-г байгуулсан.

Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр https://sme.gov.mn/login-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.

✅ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

🔹Эхлэх: 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08:30 цагаас

🔹Дуусах: 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл

✅ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

🔹Зээлийн зориулалт, хугацаа: Үндсэн хөрөнгийн зээл 8 жил, Эргэлтийн хөрөнгийн зээл 5 жил

🔹Зээлийн хүү : 5 хувь (жилийн)

✅ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

Хүнсний үйлдвэр:

🔹Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл;

🔹Mах махан болон дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэл;

🔹Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл;

🔹Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэл;

🔹Хүнсний зориулалтын сав баглаа боодлын үйлдвэрлэл;

Хөнгөн үйлдвэр:

🔹Арьс шир, ноос ноолуур боловсруулах;

🔹Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэл;

🔹Сүлжмэлийн үйлдвэрлэл;

🔹Оёдлын үйлдвэрлэл;

🔹Модон эдлэл, тавилгын үйлдвэрлэл;

🔹Хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл;

🔹Аялал жуулчлал дагасан гар урлал-бэлэг дурсгалын үйлдвэрлэл

Газар тариалан:

🔹3 улирал болон өвлийн хүлэмжийн аж ахуй;

🔹Жимс, жимсгэний аж ахуй;

🔹Хүнсний ногооны зоорь;

🔹Хүнсний ногооны үр, бордооны үйлдвэр;

🔹“Тэрбум мод” хөдөлгөөн – мод үржүүлэг

🔹Хүнсний ногоо, малын тэжээл тариалах, хураах техникийн түрээсийн үйлчилгээ;

Мал аж ахуй:

🔹Эрчимжсэн мал аж ахуй;

🔹Туслах аж ахуй /зөгий, гахай, тахиа/;

🔹Мал эмнэлгийн үйлчилгээ;

🔹Мал үржүүлэг, технологийн үйлчилгээ;

🔹Малын тэжээлийн үйлдвэрлэл;

🔹Малын тэжээл бордооны үйлдвэр;

🔹Цөм сүргийн аж ахуй;

Үйлчилгээ

🔹Ахуйн үйлчилгэний салбар;

🔹Аялал жуулчлал, зам дагуух үйлчилгээний төв;

✅ ЧИГЛЭЛ:

🔹Нийслэлээс орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж;

🔹Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл;

🔹Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх;

🔹Хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч;

🔹Цагаан алт хөдөлгөөн;

🔹Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян;

🔹Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал

☎️ХОЛБОО БАРИХ УТАС: 77485555-1 Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн газар.

80053949 @Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих