All-in-One Solution

“ЖДҮ-үүдэд шинэ боломж: Хятадын асар том хэрэглээний зах зээлд нэвтрэхийг зорьсон дэлхийн компаниудыг татсан олон улсын экспо”

China International Consumer Products Expo энэ оны зургаа дахь удаагийн үзэсгэлэн 4-р сарын 13-нд Haikou хотод нээгдэж, 4-р сарын 18 хүртэл үргэлжилж байна. “Нээлттэй бодлого дэлхийн хэрэглээг дэмжинэ, инноваци илүү сайн амьдралыг бүтээнэ” сэдвийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн арга хэмжээнд 60 гаруй улс, бүс нутгийн 3400 гаруй брэнд оролцож байна.

Үзэсгэлэнгийн хэмжээ өмнөх жилээс тэлж, нийт талбай нь 143 мянган м.кв болсон бөгөөд үүний 65 хувийг олон улсын оролцогчид эзэлж байна. Мөн эрүүл мэнд, гоёл чимэглэл, дижитал технологи зэрэг салбарт 200 гаруй шинэ бүтээгдэхүүн анх удаа танилцуулагдах гэж байгаа нь өнгөрсөн оноос хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

2021 оноос хойш зохион байгуулагдаж буй энэ экспо нь Хятадын томоохон хэрэглээний зах зээлийг сонирхож буй олон улсын компаниудын чухал платформ болж, нийтдээ 90 гаруй орны 12 мянга гаруй брэндийг нэгтгээд байна. Энэ жил Канад улс хүндэт зочноор оролцож, 40 орчим компанитай хамгийн том төлөөллөө илгээжээ. Мөн Орос, Болгар улс анх удаа үндэсний павильон байгуулсан бол Швейцар, Чех, Ирланд зэрэг 12 улсын албан ёсны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Үндсэн арга хэмжээнээс гадна Boao бүсэд эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн 120 гаруй компанийн эрүүл мэндийн үзэсгэлэн, Sanya хотод 200 гаруй дарвуулт завины шоу зэрэг дагалдах арга хэмжээнүүд болж байна.

Энэ удаагийн экспод 65 мянга орчим мэргэжлийн худалдан авагч оролцох төлөвтэй бөгөөд өмнөх жилээс 10 хувиар өссөн байна. Мөн анх удаа газар дээр нь худалдан авагчийн үйлчилгээний төв байгуулж, нийлүүлэлт-эрэлтийн уулзалтыг илүү үр дүнтэй болгох, цахим платформоор шууд холбох боломжийг бүрдүүлжээ.

Ингэснээр уг экспо нь олон улсын худалдаа, хамтын ажиллагааг дэмжих чухал “гүүр” болж, Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг улам нэмэгдүүлж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Эх сурвалж : SME ASIA

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих