All-in-One Solution

Европын Холбоо шинэ үеийн ногоон технологийн стартапуудыг санхүүжүүлнэ

Европын Инновацийн Зөвлөл (EIC) хамгийн сүүлийн EIC Accelerator шатны хүрээнд байгальд ээлтэй материал болон дахин боловсруулах дэвшилтэт технологи хөгжүүлж буй хэд хэдэн стартапыг санхүүжүүлэхээр боллоо.

Санхүүжилт авах төслүүдэд PlantSea, DePoly, Celwise, болон DEScycle компаниудын инновац багтаж байна.

PlantSea компани нь далайн замагт суурилсан биополимер хальс хөгжүүлж байгаа бол DePoly нь PET болон полиэстер хуванцрыг дахин боловсруулах шинэ технологи дээр ажиллаж байна. Харин Celwise компани хэвлэсэн ширхэглэг (moulded fibre) материал үйлдвэрлэх аргачлал санал болгож байгаа бол DEScycle нь ашигласан металлыг дахин гарган авах технологи хөгжүүлж байна.

Эдгээр шийдлүүд нь хуванцар, сав баглаа боодол болон үйлдвэрлэлийн хаягдлыг бууруулах, мөн дахин ашиглах боломжтой материалын хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой юм.

Европын Холбоо ийнхүү инновацад суурилсан “циркуляр эдийн засаг”-ийг дэмжиж, уламжлалт шугаман үйлдвэрлэлийн тогтолцооноос илүү тогтвортой загварт шилжихийг зорьж байна.https://packagingeurope.com/news/eu-funds-packaging-smes-and-start-ups-in-latest-accelerator-round/13946.article

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих