МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ирүүлсэн албан тоотын дагуу мод тарих аянд нэгдэн оролцохыг уриалж байна.
БАЙРШИЛ: ШИНЭ НАЛАЙХ ХОРООЛОЛ-д
📅 Хугацаа: 2026-05-03
🕐 Цаг: 13:00–16:00
🌿 Байгаль орчны яамнаас мод тарих бэлдэцээр хангаж, холбогдох зааварчилгааг газар дээр нь өгнө. Мөн хүсвэл өөрсдийн тарих модыг тухайн байршлаас худалдан авах боломжтой.

Талбай дээр:
• Нүх, бэлдэц
• Усалгаа бүрэн бэлтгэгдсэн байна.
Оролцогчид та бүхэн:
• Хүрз
• Усалгааны сав авч ирвэл илүү үр дүнтэй оролцох боломжтой.
🤝 Бидний оролцоо бол зөвхөн мод тарих үйл ажиллагаа бус, салбарын манлайллыг харуулах чухал алхам юм.
🤝 Энэхүү аян нь бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хамтдаа бодит үйлс бүтээх боломж юм.
ЖДҮ эрхлэгч та бүхэн өөрсдийн боломж бололцоонд тулгуурлан идэвхитэй оролцоно гэдэгт ИТГЭЖ байна.
🌿 Хамтдаа ногоон ирээдүйг бүтээцгээе.