All-in-One Solution

Казахстан болон Европын сэргээн босолт хөглийн банк хамтын ажилгаагаа 2030 он хүртэл сунгалаа

Астана хотод Казахстаны Үндэсний эдийн засгийн яам болон Европын сэргээн босголт хөгжлийн банк (EBRD) жижиг, дунд бизнесийг дэмжих хамтын ажиллагаагаа 2030 он хүртэл сунгаж, дунд хэмжээний аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын чадавхийг нэмэгдүүлэх шинэ санаачилга танилцууллаа.

Энэхүү мэдэгдлийг ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрүүдийн Зохицуулах хорооны 13 дахь удаагийн жилийн уулзалтын үеэр хийсэн байна. Тус яамны дэд сайд Ерлан Сагнаев 2013 оноос эхэлсэн хамтын ажиллагаа нь бизнес эрхлэлтийг хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэж ирснийг онцолжээ. Энэ хугацбаанд 2700 гаруй зөвлөх үйлчилгээний төсөл санхүүжиж, 300 гаруй сургалт зохион байгуулагдсан нь нийтдээ 10 мянга орчим ажлын байр бий болгоход нөлөөлсөн байна. Мөн хөтөлбөрт оролцсон компаниудын 17 хувь нь 18 сарын дотор бизнесийн ангиллаа ахиулсан үзүүлэлтэй байна.

Хамтын ажиллагааг сунгах нэмэлт гэрээг 2025 оны бнэгдүгээр сарын 20-нд байгуулж, албан ёсоор 2030 он хүртэл үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Сагнаевын хэлснээр, EBRD-тэй хамтын ажиллагаа нь ЖДҮ-ийн салбарыг бэхжүүлэх үр дүнтэй хэрэгсэл хэвээр байгаа бөгөөд ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийг өргөжүүлэх, зах зээлийн өрсөлдөх чадварыг сайжруулах бодит үр дүнд чиглэж байгааг илэрхийлжээ.

Үүнтэй зэрэгцэн “Дунд хэмжээний аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын сонирхлыг нэмэгдүүлэх” шинэ хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Энэ нь өсөлтийн өндөр боломжтой компаниудад чиглэж, санхүүжилтэд хүрэх боломжийг сайжруулж, урт хугацааны хөгжлийг дэмжих зорилготой юм.

EBRD-ийн Төв Ази болон Монголыг хариуцсан бүсийн захирал Симоне Зех Атанасовски дунд хэмжээний бизнесүүд нь тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэгтэйг онцолсон байна.

Уулзалтын төгсгөлд оролцсон бизнес эрхлэгчид институцийн дэмжлэгийг цаашид үргэлжлүүлэх нь экспорт нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, инновацийг дэмжихэд чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ.

Эх сурвалж : THE ASTANA TIMES

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих