Монгол Улсын ноос, ноолуур, арьс ширний салбарын нийлүүлэлтийн сүлжээн дэх химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулж, үе шаттайгаар халж зогсоох чиглэлээр зохион байгуулсан салбарын семинар амжилттай болж өндөрлөлөө.
Тус семинарт төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, олон улсын шаардлагад нийцсэн стандарт нэвтрүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гарц шийдлүүдийг хэлэлцсэн юм.

Семинарын үеэр ЖДҮҮ Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Чанцалдулам “Нийлүүлэлтийн сүлжээн дэх химийн бодисын эрсдэлийг бууруулах нь” сэдвээр илтгэл тавьж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг онцлон танилцууллаа. Тэрээр илтгэлдээ:
Химийн хорт бодисын зохисгүй хэрэглээ нь бүтээгдэхүүний чанар, экспортын шаардлагад сөргөөр нөлөөлж буйг дурдсан
Олон улсын зах зээлд нэвтрэхэд REACH, ZDHC зэрэг стандарт, шаардлагыг хангах нь зайлшгүй болсон

Үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт хяналт, ил тод байдлыг сайжруулах шаардлагатай байгааг онцолсон
Байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй орлуулах технологи, бодисын хэрэглээг нэмэгдүүлэхийг уриалсан байна
Мөн тэрээр нийлүүлэлтийн сүлжээний оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулж, түүхий эд бэлтгэлээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатанд хариуцлагатай үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх нь салбарын тогтвортой хөгжлийн гол үндэс болохыг тодотголоо.
Семинарын хүрээнд оролцогчид туршлага солилцож, химийн аюултай бодисыг орлуулах дэвшилтэт шийдлүүд, ногоон санхүүжилтийн боломж, олон улсын зах зээлд нийлүүлэхэд тавигдах шинэ шаардлагуудын талаар санал солилцсон байна.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын ноос, ноолуур, арьс ширний салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихэд чухал ач холбогдолтой боллоо.
Энэ хүрээнд үндэсний өв соёлоо өвлөн уламжлагч, урлаач таныг хамтран ажиллахыг урьж байна.