Австри улсын Вена хотноо зохион байгуулагдаж буй “CLEANTECH DAYS 2026” форумын хоёр дахь өдөр амжилттай үргэлжилж байна.
CLEANTECH гэдэг нь байгаль орчинд хор нөлөөг хамгийн бага үүсгэж, эрчим хүч, материалын үр ашиг өндөртэй технологи, процесс, бүтээгдэхүүнүүдийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, хот байгуулалт зэрэг салбарт хог хаягдал, бохирдол, нүүрсхүчлийн хий багатай, дахин боловсруулалт, сэргээгдэх эрчим хүч ашигласан шийдлүүдийг нэвтрүүлэх технологи юм.
Чуулганы 2 дахь өдрийн гол хэлэлцүүлэг
- Инноваци бүхий аж үйлдвэрийн CLEANTECH гинжин хэлхээ
- Хэлэлцүүлэгт оролцогчид дундаас жижиг, дунд үйлдвэрлэлүүдийн үүрэг, CLEANTECH гинжин хэлхээг хөгжүүлэх стратегийн ач холбогдлыг танилцуулсан.
- Гол зорилго нь хямралын дараах сэргэлт, эдийн засгийн уян хатан байдал, орон нутгийн нийгмийн түүхий эдэд эерэг нөлөө үзүүлэхэд CLEANTECH шийдлүүдийг ашиглахад оршиж байна.
- CLEANTECH-д зориулсан хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх: COP31-д чиглэсэн зам /COP31 нь “Conference of the Parties 31” буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцийн 31 дэх хурал/
- Энэхүү хэлэлцүүлгээр CLEANTECH инновацыг хөрөнгө оруулалтын бэлэн төслүүдэд хэрхэн шилжүүлэх, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, тогтвортой үйлдвэрлэл, эдийн засаг, уур амьсгалын шийдлүүдийг оруулахад чиглэсэн арга замыг судлав.
- Оролцогчид хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн боломжуудыг COP31-д дэвшүүлэх замаар илүү үр ашигтай болгох талаар санал солилцлоо.
- Стратеги, контент, оролцооны сургалт: Стартапуудын дэмжлэг
- Энтрепренеруудын хувьд нийгмийн сүлжээ, story telling аргаар тэдний үйл ажиллагааны нөлөө, түнш, хөрөнгө оруулагчдыг татах боломжийг сайжруулах практик сургалт боллоо.
- GCIP /Global Cleantech Innovation Programme буюу Дэлхийн Цэвэр Технологийн Инновацийн Хөтөлбөр/ төслийн алумниуд туршлагаа солилцож, ололт амжилт, сорилтууд, гол сургамжуудыг хуваалцав.
Өнөөгийн нөхцөлд дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт, эдийн засгийн сэргэлт зэрэг асуудлуудыг шийдэхэд цэвэр технологи (CLEANTECH) нь төв үүрэг гүйцэтгэж байна. Энэ хэлэлцүүлэг нь стартапууд, ЖДҮ-үүд, хөрөнгө оруулагчид, төрийн болон олон улсын байгууллагуудыг нэг дор цуглуулж, инновац, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудыг идэвхтэй хэлэлцэх платформ болж байна..