All-in-One Solution

БНСУ-Хятадын ЖДҮ-ийн холбоод хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэрүүдийн холбоо БНХАУ-ын хамгийн том эдийн засгийн байгууллага болох All-China Federation of Industry and Commerceтой 3 сарын 30-ны өдөр Бээжин хотод бизнесийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр улсын ЖДҮ-үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Хоёр байгууллага ЖДҮ-үүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх туршлагыг солилцох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, мөн семинар, форум зэрэг олон төрлийн солилцооны үйл ажиллагааг идэвхжүүлэхээр санал нэгдсэн байна. 1953 онд байгуулагдсан уг байгууллага нь Хятадын Коммунист намын дэргэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 3,252 харьяа байгууллага, 54,000 гаруй худалдаа, аж үйлдвэрийн танхимтай.

Мөн энэ өдөр тус байгууллагын дарга Gao Yinlong Хятадын Чиндао хотод энэ оны хоёрдугаар хагаст БНСУ-Хятадын ЖДҮ-ийн хамтарсан форум зохион байгуулах санал дэвшүүлжээ. Харин 10-р сард Korea Federation of SMEs-ээс Жэжү аралд зохион байгуулах “ЖДҮ-ийн удирдагчдын форум”-д Хятадын аж үйлдвэрийн холбоодын удирдлагууд оролцож, хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх юм.

БНСУ-ын талын төлөөлөгч Kim “Өмнөд Солонгосын Хятад руу хийдэг экспорт 18.9 тэрбум ам.долларт хүрч, хамгийн том экспортын зах зээл хэвээр байна” гэж онцлоод, “Энэ жил эмнэлгийн хэрэгсэл, гоо сайхан зэрэг салбарт 200 орчим ЖДҮ-ийг Хятадын үзэсгэлэнд оролцуулахыг дэмжинэ” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж : The CHONSUN Daily

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих