All-in-One Solution

Камерун улсын ЖДҮ-үүдийг Энэтхэгийн худалдааны форумд урьж, зах зээлийн шинэ боломж нээж байна

Африк тивийн Камерун улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Энэтхэгийн зах зээлд нэвтрэх шинэ боломжууд нээгдэж байгааг зарлалаа. Энэ хүрээнд 2026 оны 4-р сарын 26–28-нд Мумбай хотод, 5-р сарын 1–3-нд Висахапатнам хотод хоёр удаагийн олон улсын худалдан авалт, борлуулалтын арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Эдгээрийг Энэтхэгийн SME Forum байгууллага “Raising and Accelerating MSME Performance (RAMP)” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах юм.

Камерун улсын Жижиг, дунд үйлдвэр, нийгмийн эдийн засаг, гар урлалын яамнаас мэдээлснээр, энэ санаачилга нь гадаад худалдааг тэлэх, шинэ худалдан авагч татах, Энэтхэгийн том зах зээлд түншлэл бий болгох сонирхолтой компаниудыг чиглэж байна. Оролцох хүсэлтэй бизнес эрхлэгчид Энэтхэгийн SME Forum платформ дээр бүртгүүлж, Яундед байрлах Энэтхэгийн Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулалтын асуудлаа шийдвэрлэх шаардлагатай .

Эдгээр арга хэмжээнүүд нь салбарын үзэсгэлэн, бизнес уулзалт, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлгүүдийг багтаасан бөгөөд Камеруны компаниудад Энэтхэгийн түншүүд, хөрөнгө оруулагчид, борлуулагчидтай шууд холбогдох боломж олгоно. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрүүдийг экспортод чиглэсэн, өрсөлдөх чадвартай бизнес болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Камерун ба Энэтхэгийн худалдааны харилцаа сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байгаа бөгөөд хоёр улсын хоорондын худалдааны эргэлт 2022–2023 онд ойролцоогоор 1.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Камерун улс түүхий нефть, мод, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог бол Энэтхэг улс эм, машин техник, нэхмэл, будаа нийлүүлдэг.

Албаныхны үзэж байгаагаар, эдгээр арга хэмжээнд оролцох нь Камеруны бизнесүүдэд зах зээлээ төрөлжүүлэх, олон улсын сүлжээнд нэвтрэх, улмаар дэлхийн зах зээлд илүү идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж : Business in Cameroon

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих