All-in-One Solution

Ногоон технологи, инновацын олон улсын форум Австри улсын Вена хотод эхэллээ

Австри улсын Вена хотноо НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)- аас зохион байгуулж буй Cleantech Days 2026 олон улсын форум 2026 оны 4 дүгээр сарын 7–10-ны өдрүүдэд болж байна.

Тус арга хэмжээ нь ногоон технологи, инновац, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилготой бөгөөд дэлхийн улс орнуудын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагуудыг нэг дор цуглуулж байна.

Cleantech Days нь НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын хэрэгжүүлдэг Global Cleantech Innovation Programme (GCIP)-ийн хүрээнд зохион байгуулагддаг бөгөөд ногоон технологийн стартапууд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон инновацын экосистемийн оролцогчдыг холбох чухал платформ юм.

Энэ жилийн форум “Аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын төлөөх инновац” сэдвийн дор зохион байгуулагдаж, эрчим хүч, үйлдвэрлэл, уур амьсгалын салбарт ногоон технологийн гүйцэтгэх үүргийг онцолж байна.

Мөн арга хэмжээ нь Вена хотод болж буй International Vienna Energy and Climate Forum 2026-тай уялдан зохион байгуулагдаж байгаа бөгөөд бодлого, санхүүжилт, зах зээлийн шийдлүүдийг нэгтгэн хэлэлцэж байгаагаараа онцлог юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих