All-in-One Solution

Дижитал Хөрөнгийн Удирдлагын Зах Зээл 2033 он гэхэд 17.3 тэрбум ам.долларт хүрнэ


  Дижитал контент, зураг, видео, баримт бичгийг удирдах, хадгалах, хуваалцах үйл ажиллагаанд чиглэсэн Дижитал Хөрөнгийн Удирдлагын (Digital Asset Management – DAM) системийн зах зээл ирэх жилүүдэд эрчимтэй өсөх төлөвтэй байна.
  Сүүлийн судалгаагаар 2024 онд энэхүү зах зээлийн хэмжээ 5.4 тэрбум ам.доллар байсан ба 2033 он гэхэд жил бүр 14.1% өсөх хурдаар 17.3 тэрбум ам.долларт хүрэхээр урьдчилан таамаглажээ. DAM системүүд нь байгууллагын үйлдвэрлэх, хадгалах, ангилах, хуваалцах, эрэн хайх үйл явцыг хялбаршуулж өгдөг платформ юм. Одоо үед бизнесүүдэд олон төрлийн мультимедиа контент үүсгэх, онлайн маркетинг хийх, нийгмийн сүлжээгээ идэвхжүүлэх, дотоод болон гадаадын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх хэрэгцээ эрчимтэй өсөж DAM платформуудын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байна.


Гол өсөлтийн хүчин зүйлс:
Cloud технологи: Ажилтан, багууд хаанаас ч дижитал хөрөнгөө удирдаж, хуваалцах боломжтой
Автоматжуулалт: Workflow болон агуулгын ангилал, хайлтыг сайжруулснаар ажлын бүтээмж нэмэгдэх
AI интеграцчилал: Зураг таних, автомат тэмдэглэгээ, өгөгдлийн ухаалаг шийдлүүд гэх мэт
  DAM системүүд нь маркетинг, сурталчилгаа, бүтээгдэхүүн танилцуулга, цахим худалдаа зэрэг цифр контентын удирдлагын гол хэрэгсэл болж байна. Компаниуд энэхүү технологийг стратегийн зорилгодоо нэгтгэн, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой болжээ.
https://globalsmenews.com/digital-asset-management-market-forecast-to-reach-usd-17-3-billion-by-2033/

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих