Тус форум нь дэлхийн улс орнуудын цэвэр технологи, бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн өндөр түвшний арга хэмжээ бөгөөд тогтвортой хөгжил, ногоон шилжилтийн чиглэлээрх сүүлийн үеийн шийдэл, туршлага солилцох чухал талбар болж байна. Энэхүү арга хэмжээнд оролцсоноор Монгол Улсын ЖДҮҮ эрхлэгчдэд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, олон улсын түншлэл, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэхэд бодит үр өгөөж авчрах ач холбогдолтой юм.

Албан томилолтын хүрээнд Б.Мөнхбаяр нь Турк улсын Истанбул хотод түр саатан, тус улсын хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоотой албан ёсны уулзалт хийхээр урьдчилан тохиролцсон байна. Уг уулзалтаар хоёр улсын ЖДҮ-ийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх боломжийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэхүү айлчлал нь ЖДҮҮХолбооны гадаад харилцааг шинэ шатанд гаргах, гишүүн байгууллагууддаа олон улсын зах зээлд нэвтрэх, инновац, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг нутагшуулахад чухал алхам болох юм.
Албан томилолтын үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.