All-in-One Solution

ЖДҮҮ Холбооны тэргүүлэгч нар ээлжит бус хурлаа хийж, “Баялаг бүтээгч” спорт наадмын үр дүнг хэлэлцлээ

Хурлын үеэр тэргүүлэгч нарын зүгээс спорт наадам нь гишүүн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн байна. Иймд цаашид уг арга хэмжээг илүү системтэй, төлөвлөгөөтэй, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулсан байдлаар зохион байгуулах шаардлагатайг санал нэгтэйгээр илэрхийллээ.

Мөн ажлын албаны зохион байгуулалтын чиг үүргийг тодорхой болгох, тэмцээн зохион байгуулах явцад нэгдсэн удирдлага, зохицуулалтыг мөрдүүлэх, холбогдох журам, зааврыг боловсронгуй болгох асуудлыг онцлон хэлэлцсэн байна.

Хурлын төгсгөлд цаашид зохион байгуулагдах спорт наадам болон бусад томоохон арга хэмжээнүүдийн бэлтгэл, зохион байгуулалтыг эртнээс төлөвлөх, гишүүн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр тодорхой үүрэг, чиглэлийг өгч, хэрэгжилтийг хангуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

Мөн дээрх ажлуудыг амжилттай зохион байгуулахад ажлын хэсгийн гишүүд идэвх санаачилга, хариуцлагатай хандлагаараа онцгой үүрэг гүйцэтгэж, богино хугацаанд үр дүнтэй, уялдаа холбоотой ажилласан нь хурлын үеэр онцлон тэмдэглэгдэв. Тэдний нягт хамтын ажиллагаа, зохион байгуулалтын өндөр түвшин нь арга хэмжээний чанар, оролцоог нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан бөгөөд цаашид ч энэхүү сайн туршлагыг хадгалж, улам сайжруулан ажиллахыг чиглэл болголоо.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих