All-in-One Solution

ЖДҮҮ Холбооны Ерөнхийлөгч Говь-Алтай аймгийн салбар хороон даргатай уулзлаа

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Говь Алтай аймагт ажиллах үеэрээ тус аймгийн салбар хорооны даргатай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов. Мөн салбар хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, бодлогын дэмжлэгийг орон нутагт үр дүнтэй хүргэх асуудалд онцгой анхаарах талаар ярилцлаа.

Түүнчлэн орон нутгийн бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээ, хамтын төслүүдийг хэрэгжүүлэх боломжуудыг хэлэлцэж, цаашид уялдаа холбоотой, үр дүнтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.

Энэхүү уулзалт нь Говь Алтай аймаг дахь ЖДҮҮ эрхлэгчдийн оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих