All-in-One Solution

МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ, ЖДҮҮХОЛБООН-ы ЕРӨНХИЙЛӨГЧ НАУРЫЗ-ын БАЯРЫН ӨДРӨӨР БАЯЛАГ БҮТЭЭГЧИДТЭЙ УУЛЗАЖ БАЙНА

Наурызын баярын уур амьсгал орон даяар түгэн дэлгэрч, эв нэгдэл, харилцан хүндлэл, сайн сайхны бэлгэдэл болсон энэ өдрүүдэд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Ерөнхийлөгч, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх баялаг бүтээгчидтэй уулзалт хийж, тэдний үйл ажиллагаатай газар дээр нь танилцан ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн салбар хороон дарга М.Ардабектэй уулзах үеэр тэрбээр үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдэд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлж, эдийн засгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн ЖДҮҮ эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, бодлогын түвшинд анхаарах шаардлагатай асуудлуудыг нэгтгэн ажиллахаа онцолсон юм.

Тэрбээр МУ-ын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөхийн хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төрийн бодлого, шийдвэрт тусгах, бодит дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг уриаллаа.

Баялаг бүтээгчдийн зүгээс ч энэхүү уулзалтыг талархан хүлээн авч, бизнесийн орчныг сайжруулах, санхүүжилт, зах зээлийн боломжийг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг чухал байгааг онцлон тэмдэглэж, санал бодлоо нээлттэй солилцов.

Наурызын баярын өдрүүдэд зохион байгуулагдаж буй уг уулзалт нь баярын мэндчилгээ хүргэхээс гадна ЖДҮҮ эрхлэгчдийн бодит нөхцөл байдалтай танилцаж, тэдний дуу хоолойг бодлого боловсруулах түвшинд хүргэх, хамтын хөгжлийн гарцыг тодорхойлох ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих