All-in-One Solution

ЖДҮҮ ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЛОО

Жижиг, Дунд Үйлдвэрлэл, Үйлчилгээний Холбоо-ны Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаан зохион байгуулагдлаа.

Тус хуралдаанаар “Баялаг бүтээгч – Спорт наадам 2026” арга хэмжээний зохион байгуулалтын бэлтгэл ажлын явц, хэрэгжилтийн талаар хэлэлцэж, холбогдох зохицуулалт, шийдвэрүүдийг гаргав. Арга хэмжээний цар хүрээ, оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор энэ удаагийн спорт наадамд шинэ өнгө төрх шингээж, байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэсэн онцлох хөтөлбөрүүдийг танилцууллаа.

Үүний хүрээнд Удирдах зөвлөлийн гишүүд болон байгууллагын захирлуудын дунд зохион байгуулагдах “Холимог оддын тоглолт”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдыг хоёр багт хуваан, тэмцээний өмсгөл хувцсыг албан ёсоор гардуулан өгсөн нь хурлын онцлох үйл явдлын нэг байв. Энэхүү тоглолт нь удирдлагуудын идэвх оролцоог нэмэгдүүлэхээс гадна багийн уур амьсгалыг бэхжүүлэх, эв нэгдлийг илэрхийлэх ач холбогдолтой юм.

Мөн Тэргүүлэгчдийн гишүүд байгальд нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, байгууллагынхаа баг, тамирчидтайгаа илүү ойр дотно уур амьсгал бүрдүүлэн, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихээр төлөвлөж байгааг онцоллоо.

“Баялаг бүтээгч – Спорт наадам 2026” арга хэмжээний бэлтгэл ажил бүрэн хангагдаж, маргааш албан ёсоор эхлэхэд бэлэн болоод байна. Тус наадам нь ЖДҮ эрхлэгчдийн дунд эв нэгдэл, идэвх оролцоог нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

“Тус спорт наадмыг ЖДҮҮ Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, байгууллагын захирлуудаас бүрдсэн ажлын хэсэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг ажлын хэсгийг Торгон шир ХХК-ийн захирал Ж.Ганхуяг ахлан удирдан ажиллаж байна.”

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих