All-in-One Solution

“Баялаг бүтээгч–IV” спортын бага наадам зохион байгуулагдахад бэлэн боллоо.

Монголын Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Баялаг бүтээгч” спортын бага наадам энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Тус наадмын техникийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж, бэлтгэл ажлууд бүрэн хангагдан, зохион байгуулалтын үйл ажиллагаа эцэслэн зангидагдлаа. Мөн тэмцээний шударга, мэргэжлийн зохион байгуулалтыг хангах зорилгоор мэргэжлийн шигшээ багийн туршлагатай шүүгчидтэй албан ёсны гэрээ байгуулан ажиллахаар болсон нь онцлог болж байна.

Эрүүл монгол хүн – Баялаг бүтээнэ” уриан дор зохион байгуулагдах энэхүү спортын арга хэмжээ нь 2026 оны 03 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд
Хандгайт, Хүннү Ресортын “Олимп” цогцолборт болно.

Наадамд Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын Удирдах зөвлөлийн гишүүн байгууллагуудын ажилтан, албан хаагчид оролцож,
сагсан бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн 3 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Энэхүү наадам нь зөвхөн спортын өрсөлдөөнөөс гадна салбарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, багийн сэтгэлгээ, эв нэгдлийг дэмжих, ажилтан албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих чухал ач холбогдолтой арга хэмжээ билээ.

Монголын Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооноос баялаг бүтээж буй ажилтан, албан хаагчид, баг тамирчдадаа спортын өндөр амжилт гаргаж, идэвх санаачилгатай оролцохыг уриалж, амжилт хүслээ.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих