Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут нээж үг хэллээ. Мөн Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ, ЖДҮГ-ын дарга Я. Эрдэнэсайхан, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа болон нийслэлийн есөн дүүргийн төр, төрийн бус байгууллага, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцож санал солилцлоо.

Хэлэлцүүлгээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль болон тус салбарынханд олгож буй зээлийн мэдээлэлтэй танилцлаа.

Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, Холбогдох хуулийн төсөл боловсруулж, тулгамдаж буй асуудал, үүсэж буй эрх зүйн харилцаа, түүний зохицуулалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, сайжруулах талаар хэлэлцлээ.