All-in-One Solution

Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн “Мон-Ирээдүй” ХХК олон улсын ISO стандартын баталгаажуулалтаа өргөжүүллээ

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил, чанарын удирдлагыг бэхжүүлэх хүрээнд ЖДҮҮХолбооны Удирдах зөвлөлийн гишүүн “Мон-Ирээдүй” ХХК нь үйл ажиллагаагаа олон улсын ISO стандартаар баталгаажуулж, чанар, хариуцлагын томоохон зорилтоо хэрэгжүүлж байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлээр салбартаа манлайллаа.

Тус компани 2020 оноос хойш Францын AFNOR группээр баталгаажуулсан ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2025 оноос ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг шинээр нэвтрүүлэн баталгаажуулснаар тогтвортой хөгжлийн сууриа улам бэхжүүлэв.

Баталгаажуулалтын гэрчилгээг 2026 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Франц Улсын Элчин сайдын яаманд болсон ёслолын үеэр албан ёсоор гардан авсан юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих