Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгээр өчигдөр банк, санхүү, гааль, хөрөнгө оруулалт, харилцаа холбоо, мэдээллийн технологи, соёл, боловсролын салбар дахь асуудлыг хөндөж хэлэлцүүлэг 3 дахь өдрөө үргэлжилж байна.

УИХ-ын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс санаачлан зохион байгуулж буй хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж Хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаа, Хууль зүйн болон нийтлэг бусад асуудал, Эрүүл мэнд, Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр сэдвүүдээр хэлэлцэж байна.

Ажлын хэсэг хуулийн төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу цуврал хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийх юм