Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо хуралдсан байна. 2026 онд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц аян хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо хуралдлаа. Энэ оны анхны хурлаараа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2025 оны гүйцэтгэлийн дүн, 2026 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцан, гарсан үр дүнг дүгнэн хэлэлцсэн.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга Т.Аубакир, “Ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан хүний амь нас, эрүүл мэнд маш чухал учраас бидний төлөвлөгөө хүнд хүрсэн үр дүнтэй, нийгэмд нөлөөлсөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн байх” хэрэгтэйг цохон тэмдэглэлээ.

Бид үндэсний хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа хамгийн чухал юм.
эх сурвалж:Зангиа.мн