Инженерийн дэд бүтэц, байгаль орчны чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хог хаягдлын менежментийн тогтолцоонд бодит хувь нэмэр оруулсныг нь үнэлж ХХК-ийн захирал С.Цэвэгсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдаж уг нэр хүндтэй шагналыг МУ-ын Ерөнхийлөгчөөс гардан авлаа.

Тэрээр 100 хувь битүүмжлэлтэй пластик танк, инженерийн шугам сүлжээний хяналтын худгийн иж бүрдэл, траншейны таг зэрэг дэд бүтцийн зориулалттай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн нийлүүлж, барилга, инженерийн байгууламж болон дахин боловсруулах салбарын найдвартай ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Чанар, аюулгүй байдал, удаан эдэлгээг эрхэмлэсэн эдгээр шийдлүүд нь импортын хамаарлыг бууруулахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлийн боломжийг тэлж буйгаараа онцлог юм.

Мөн 3R4UB төслийн хүрээнд хоногт 150 тонн дахивар нөөц хүлээн авах хүчин чадал бүхий, Европын стандартын шаардлага хангасан “Эко Хаб” дахивар нөөцийн төв-ийг нээж, дахин боловсруулах үйлдвэрүүдийн тогтвортой ажиллагааны суурь болсон ангилан ялгалтын тогтолцоог бодитоор хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Тус төв нь иргэдэд гар утасны аппликейшнээр дамжуулан ангилсан хог хаягдлаа тушаах, урамшууллын оноо цуглуулах, их хэмжээний хог хаягдалд тээвэрлэлт дуудах зэрэг ухаалаг шийдлүүдийг санал болгож байгаагаараа байгальд ээлтэй хэрэглээг дэмжих шинэ соёлыг төлөвшүүлж байна.
Ийнхүү ногоон хөгжил, тогтвортой үйлдвэрлэл, хог хаягдлын зөв менежментийг төлөвшүүлэхэд оруулсан түүний хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлжээ.

👉 С.Цэвэгсүрэнд баяр хүргэж, байгальд ээлтэй үйлдвэрлэл, дэд бүтцийн шинэ санаачилгууд нь улам өргөжин хөгжихийг хүсэн ерөөе.