All-in-One Solution

ЖДҮҮ Холбооны ажлын албаны нягтлан бодогч Г.Идэр МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраас шагналаа гардан авч энгэрээ мялаалгалаа

Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Баялаг бүтээгчдийг дэмжих холбоог анх үүсгэн байгуулахаас нь эхлэн 10 жилийн турш үр бүтээлтэй ажиллаж, байгууллагын санхүү, зохион байгуулалтын үйл ажиллагааг тогтвортой, хариуцлагатай хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан нягтлан бодогч Г.Идэр МУ-ын Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраас шагналаа гардан авч энгэрээ мялаалгалаа

Тэрээр холбооны өдөр тутмын үйл ажиллагааны санхүүгийн бүртгэл, тайлагнал, төсвийн сахилга батыг чанд мөрдүүлж, гишүүдэд чиглэсэн төсөл хөтөлбөр, сургалт, арга хэмжээнүүдийг тасралтгүй хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чимээгүйхэн боловч чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Мэргэжлийн ур чадвар, нягт нямбай зан, хариуцлагатай хандлагаараа хамт олныхоо итгэлийг хүлээсэн тэрээр байгууллагын ил тод, найдвартай санхүүгийн тогтолцоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ажлуудад идэвхтэй оролцон ажиллажээ.

Ийнхүү олон жилийн тууштай хөдөлмөр, үнэнч зүтгэлийг нь төрөөс өндрөөр үнэлж, “Алтан гадас” одон хүртээсэн байна.

👉 Г.Идэр танд төрийн дээд шагнал хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд тань эрүүл энх, амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөе.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих